Н.АНАНД МАРГААШ УНГАРЫГ ЗОРИНО

Н.Ананд нэгдүгээр багийн бэлтгэлийн үеэр (2021.07.23) Photo by Дэрэн клуб



09 March 2022

Манай клубийн тоглогч Н.Ананд Унгар улсын Пушкашийн академид суралцахаар сонгогдож маргааш тус улсыг зорих гэж байна. Монголын хөлбөмбөгийн холбоо, Унгарын хөлбөмбөгийн Пушкаш академитай байгуулсан гэрээний хүрээнд 2016 оноос монгол хүүхдүүд тус улсыг зорих болсон. Одоогоор нийт 12 хүүхэд тус академид суралцсаны дунд Дэрэн клубээс А.Дөлгөөн, Г.Дөлгөөн нар байлаа. Н.Анандын хувьд одоо 16 настай ч клубийн нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд багтаж бэлтгэлд хамрагддаг бөгөөд өнгөрсөн жил Монголын хөлбөмбөгийн дээд лигээс мөнгөн медаль хүртсэн болон 11-р сард болсон 19 хүртэлх насныхны цомын тэмцээний аваргаар тодорсон Дэрэн клубийн залуучуудын багийн бүрэлдэхүүний нэг хэсэг байлаа. Пушкаш академийн сургалтад хамрагдах эрхийн сонгон шалгаруулалтад 2005 болон 2006 онд төрсөн 80 хүүхэд оролцож техник, ур чадвар, дасгал сургуулилт ойлгож буй байдлыг нь харгалзан хоёр тоглогч сонгосны нэг нь Н.Ананд юм. Тэрбээр 2011 оноос хойш Дэрэн клубийн академид хичээллэж байна. 

 

Н.Ананддаа амжилт хүсье.