ЭХНИЙ ХАГАСТ ХҮН ДУТУУ БОЛЖ ҮНДСЭН ЦАГТ 2:1-ЭЭР ХОЖИГДОЛ ХҮЛЭЭВ

Ховд клубийн багтай хийсэн тоглолтын үеэр Photo by Дэрэн клуб



16 March 2023

Дэрэн клубийн баг Монголын хөлбөмбөгийн Моби дээд лигийн 2022/23 оны улирлын 11 дэх тоглолтоо Ховд клубийн багтай хийлээ. Тэд өмнөх тоглолтоо өнгөрсөн жилийн 8-р сард хийхэд 6:0-ээр Дэрэнгийн залуус хожиж байсан юм. Тэгвэл энэ удаад тоглолтын дөнгөж хоёр дахь минутад Б.Цогтбаяр булангийн цохилт гүйцэтгэж, хаалганы урд эсрэг багийн хамгаалагчийн цэвэрлэсэн бөмбөг А.Дөлгөөний биед ойж эхний гоол хаалганд орсон. 


Тэгвэл тоглолтын 29 болон 35 дахь минутуудад хамгаалагч Н.Хашчулуун хоёр удаа шар хуудсаар торгуульснаар талбайг чөлөөлж хүн дутуу болсон юм. Шүүгч түүнийг эхлээд бөмбөгт гар хүрснийхээ дараа тоглолтыг эхлүүлэхэд саад болсон гэж үзсэн бол удаахад нь торгуулийн цохилт заасан. Ийнхүү Ховд багийнхан торгуулийн цохилтоор онооны харьцааг тэнцүүлсэн бол 63 дахь минутад дахин гоол алдсанаар өрсөлдөгчид 2:1-ээр хошуучилж эхэлсэн. 


Ховд клубийн багтай хийсэн тоглолтын гарааны бүрэлдэхүүн: 


#1 Сэрээхүүгийн Батмагнай (GK), #2 Түвшинжаргалын Дөлгөөн, #3 Бат-Эрдэнийн Ууганбат, #7 Амараагийн Дөлгөөн, #8 Балжиннямын Батмөнх, #11 Цэрэнбатын Баасанжав (С), #12 Орхоны Мөнх-Оргил, #23 Энхболдын Эрхэмбаяр, #27 Батбаярын Цогтбаяр, #33 Наранбаатарын Хашчулуун, #77 Ууганбатын Тэмүлэн


Сэлгээний бүрэлдэхүүн: 

#6 Ганбатын Дөлгөөн, #9 Мөнхсайханы Мөнххүслэн, #10 Түвшинжаргалын Давид, #15 Эрдэнэбатын Ган-Эрдэнэ, #16 Мянганбуугийн Батням, #19 Цэвээнсүрэнгийн Далайцэрэн, #20 Баатарын Өсөх-Ирээдүй, #21 Батжаргалын Гүнбилэг, #24 Наранбатын Ананд, #22 Жаргалсайханы Сайханжаргал (GK), #79 Оргилын Хан-Тегин (GK)


Тоглолтын хоёрдугаар хагасын эхээр Б.Цогтбаяр, У.Тэмүлэн нарыг Г.Дөлгөөн, Б.Өсөх-Ирээдүй нарыг талбайд гаргасан бол дараа нь Т.Дөлгөөнийг М.Мөнххүслэнгээр сольсон юм. 


Тоглолтын өмнө Дэрэнгийн залуус 2022/23 оны улирлын эхний тойрогт 18 тоглолт хийхдээ 8 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдсон үзүүлэлтийн 25 оноотой хүснэгтийн дэд байрт эрэмбэлэгдэж байлаа. 


Ийнхүү үндсэн цагт 2:1-ээр өндөрлөсөн тоглолтын дараа ахлах дасгалжуулагч Ч.Мөнхбат “Хэдийгээр бид эхлээд гоолын санаачлагыг гартаа аваад байсан ч сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хадгалж чадсангүй. Улмаар улаан хуудсаар торгууль, хүн дутуу өрсөлдлөө. Бидний хувьд өнгөрсөн тоглолтын хэмнэлээ алдахгүй байхыг хичээсэн. Харамсалтай нь эрт нэг хүнээ алдсан болохоор эсрэг багийн шахалт ихээхэн дарамт үзүүллээ. Гэхдээ бүх зүйл дөнгөж эхэлж байна. Энэ бүхэн хөлбөмбөгийн л нэг хэсэг шүү дээ” гэж хэвлэлийн хуралд ярьсан юм. 


МХБХ-ноос гаргасан статистик үзүүлэлтээс харвал Дэрэн клубийн баг 51%-тай бөмбөг эзэмшжээ. Харин хаалганд гүйцэтгэсэн нийт 7 цохилт гүйцэтгэсний 5 нь хаалгаа оножээ. 


Ийнхүү шигшээ багуудын өдрүүдээс шалтгаалан Дээд лигийн тоглолтууд түр завсарлаж байна. Дэрэн клубийн баг дараагийн тоглолтоо 4-р сарын 2-ны 18:00 цагаас Булган СП Фалконс багтай хийх хуваарьтай байгаа юм.