10, 11 НАСНЫ БАГУУД БҮГД ХЭСГЭЭС ШАЛГАРАВ

Дэрэн клубийн 11 насны Дэрэн-1 баг Photo by Монголын хөлбөмбөгийн холбоо



13 April 2023

Дэрэн хөлбөмбөгийн клубийн академийн багууд Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа футзалын Грассрүүтс цом тэмцээнд оролцож байна. Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн тус тэмцээнд 10-12 насны ангилалд нийт 93 багийн 1000 гаруй тамирчин оролцож байна. Тодруулбал 10 насанд 34 баг 8 хэсэгт, 11 насанд 25 баг 6 хэсэгт, 12 насанд мөн 34 баг 8 хэсэгт хуваагдан тоглож байгаа юм. 

 

Дэрэн клубийн баг тус тэмцээний нас бүрийн ангилалд тус тус хоёр багтайгаар буюу нийт 6 баг тэмцээнд өрсөлдөж байна. 

 

Тэмцээний тоглолтууд өнгөрсөн 10-ны даваа гарагт эхэлж 11 насны хэсгийн тоглолтууд бүрэн явагдаад байгаа бол 10 насанд хэсгийн тоглолтууд дуусаж байгаа. Харин 12 насанд хасагдах шатанд шалгарах багууд хараахан тодрох болоогүй байгаа юм. 

 

Дэрэн клубийн 10 болон 11 насны багууд бүгд хэсгээс шалгарах болзлоо хангалаа. Тодруулбал 10 насны ангилалд өрсөлдсөн Дэрэн-1 баг Би хэсгийн 3 тоглолтдоо бүгдэд нь хожиж тэргүүлсэн бол Дэрэн-2 баг Си хэсэгт хоёр хожилтой дэд байрт эрэмбэлэгдсэн. Ингэснээр Дэрэн-2 баг шөвгийн 16-д Халиун-Од клубийн багтай таарч 15-ны бямба гарагийн өглөө 09:30 минутаас тоглохоор болоод байна. Харин хэсгээ тэргүүлэн шалгарах болзлоо хангасан Дэрэн-1 багийн өрсөлдөгч хараахан тодорхой болоогүй байна. Тэд 10 насны ангиллын Эй хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан багтай бямба гарагийн өглөө 09:00 цагаас тоглоно. 

 

11 насны ангилалд Дэрэн клубийн хоёр багийн аль аль нь дэд байраар хасагдах шатанд шалгарлаа. Эй хэсэгт Дэрэн-2 баг Ховд Вестерн-2 багт хожигдол хүлээж, Ирээдүй, БиЭсЮ Баварианс багуудыг хожсон бол Ди хэсэгт Дэрэн-1 баг Орхон багт хожигдож, Улаанбаатар Ситиг хожин, Баян-Өлгий багтай тэнцсэнээр 4 оноотой шөвгийн 16-д шалгарсан юм. Улмаар Дэрэн-1 баг Ховд Вестерн багтай 1/16 шигшээ тоглолтоо бямба гарагийн 11:00 цагаас хийх бол Дэрэн-2 баг 14:00 цагаас Монцоолой багтай тоглохоор оноолт таараад байна. 

 

Харин 12 насны багууд маань тэмцээний Ди, Жи хэсгүүдэд тоглож, Дэрэн-1 баг эхний тоглолтдоо хожсон 3 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бол Дэрэн-2 баг маань харамсалтай нь 2 тоглолт хийхдээ аль алинд нь хожигдол хүлээснээр хэсгээс шалгарч чадахгүй нь тодорхой болоод байна. 

 

Та бүхэндээ хэсгийн тоглолтуудын дүн болон хүснэгтийн байрлалыг харуулья. 

(2023.04.13-ны байдлаар)

 

4LRp5Kr3K3-QU29QZsLjeh0HjOfmLnOzu4Hcp2TnFLB_kvQ0yH5By1FAaEmeH6Bs9YqUYRtnwxC-Rqb_Omoz59R8ZOeaMT17Dm6mvHgzHS_JMcz7tp8oanYmt-7HxxX1AEVYAZJ6Lqhvk4EiNtHtHrU

_DyN87Udd1G8a7FocL0frWVpgnKMvOTMVALW1X8z7RQ_D2CDYR-mffXlpyShx_ibUV1HUZPeNdCXvtev4QCaIATYhdNY6iN1l23tHClfKEAJK6tm1G5_7m2LJUIBsVJH3K9ZXV0AvTEhkDlAhVHOVi4

 

 

grassroots cup 2023 group table.pdf

grassroots cup 2023 match schedule.pdf