ДЭРЭНГИЙН АКАДЕМИЙН 6 БАГААС 5 НЬ ХЭСГЭЭС ШАЛГАРЧ 4 НЬ ХАСАГДАХ ШАТАНД ХОЖЛОО

10 насны Дэрэн-1 баг Photo by Дэрэн клуб



15 April 2023

Монголын хөлбөмбөгийн холбооноос Футзалын ордондоо зохион байгуулж байгаа бага насны хөлбөмбөгчдийн Грассрүүтс цом тэмцээнд Дэрэн клубийн академийн 10-12 насны багууд оролцож байгаа билээ. Тодруулбал 10, 11, 12 насны ангиллуудад тус бүр хоёр баг буюу 6 баг тус тэмцээнд оролцсоноор 5 баг нь хэсгийн шатнаас шалгарсан юм. Ялангуяа 10 болон 11 насны багууд бүгд шөвгийн 16 шалгаран өнөөдөр хасагдах шатны эхний тоглолтоо хийлээ. Харин 12 насны Дэрэн-1 багийн маань хэсгийн тоглолтууд хараахан дуусаагүй байна. Тэдэнд одоо нэг тоглолт үлдсэн. 


10 НАСНЫ БАГУУД ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРСАН Ч ХООРОНДОО ТОГЛОХООР БОЛЛОО 


10 насны Дэрэн-1 баг өнөөдөр өглөө 09:00 цагаас хасагдах шатны эхний тоглолтоо Шинэ Налайх багтай хийж 8:2-ын харьцаатай хожсоноор шилдэг наймд үлдлээ. Тус тоглолтод Б.Баяр, Т.Түвшинбаяр, Н.Чинтэмүлэл, Б.Тайшир нар гоол орууллаа. 


Харин 10 насны Дэрэн-2 баг өнөөдөр өглөө 09:30-с хасагдах шатны эхний тоглолтоо Халиун-Од клубийн багтай хийж 3:2-ын харьцаатай хожсоноор шилдэг наймд үлдлээ. Тоглолтод О.Ачбаяр, Б.Мөнхтүшиг нар багтаа гоол авчирлаа. Ингэснээр Дэрэн-2 багийнхан маань маргааш 09:00 цагаас мөн өнөөдөр өглөө хожсон Дэрэн-1 багийнхаа эсрэг тоглож ялагч нь хагас шигшээд өрсөлдөх хуваарьтай байгаа юм. 


11 НАСНЫ ДЭРЭН-1 БАГ ХАГАС ШИГШЭЭН ТӨЛӨӨ ТОГЛОНО


МХБХ-ны Футзалын ордонд болж буй Грассрүүтс цомд Дэрэн клубийн академийн 11 насны Дэрэн-1 баг өнөөдөр 11:00-с хасагдах шатны эхний тоглолтоо Ховд Вестерн-1 багтай хийж 4:3-ын харьцаатай хожсоноор шилдэг наймд үлдлээ. Тоглолтод Б.Анх-Эрдэнэ, Т.Мөнх-Итгэл нар багтаа гоол авчирлаа. Ингэснээр 11 насны Дэрэн-1 багийнхан маань маргааш мөн 11:00 цагаас дахиад Ховд Вестерн клубийн 11 насны хоёрдугаар багтай өөр нэг багтай хагас шигшээд өрсөлдөх хуваарьтай байна.


Харин 11 насанд өрсөлдсөн Дэрэн-2 баг өнөөдөр 14:00 цагаас болсон Монцоолой-137 багийн эсрэг тоглолтод 2:0-ийн харьцаатай хожигдол хүлээснээр харамсалтай тэмцээнээ өндөрлүүллээ.


12 НАСНЫ ДЭРЭН-1 БАГ ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА 


12 насанд өрсөлдөж буй Дэрэн-1 баг өнөөдөр хэсгийн 3 дахь тоглолтоо Орхон аймгийн багтай хийж 3:1-ээр хожсоноор 6 оноотой хэсгээ тэргүүлж байна. Тэд сүүлийн тоглолтоо ДМЮ клубийн багтай хийнэ. 


Ийнхүү Дэрэн клубийн академийн 10-12 насны 6 багаас 5 нь хэсгээс шалгарсан бол тэднээс 4 нь шөвгийн наймд шалгарлаа. Улмаар 10 насны баг маань хоорондоо тоглосноор нас тус бүрийн ангилалд 1 буюу нийт 3 баг хагас шигшээд шалгарах боломжтой байна. 


Тоглолтын хуваарь: 


2023.04.16(Ням) 


[10 нас] Дэрэн-1 /09:00/ Дэрэн-2 

[11 нас] Дэрэн-1 /11:00/ Ховд Вестерн-2

[12 нас] Дэрэн-1 /13:00/ ДМЮ-1


10 болон 11 насныхны хагас шигшээ болон шигшээ тоглолтууд ирэх даваа, мягмар гарагуудад явагдах бол 12 насныхны хасагдах шатны тоглолтууд мөн тус өдрүүдэд явагдаад хагас шигшээ, шигшээ тоглолтууд ирэх 22, 23-ны бямба, ням гарагуудад болох хуваарьтай байна. 


Энэ долоо хоногийн даваа гарагт эхэлсэн тэмцээн дэх Дэрэн клубийн багуудын өнгөрсөн өдрүүдэд хийсэн тоглолтуудын дүнг танилцуулья. 


(Энэ 7 хоногийн тоглолтууд)


2023.04.10(Дав)


[10 нас] Дэрэн-1 3:0 Шарын гол

[10 нас] Дэрэн-2 5:1 Шинэ яармаг 

[11 нас] Дэрэн-1 2:3 Орхон

[11 нас] Дэрэн-2 2:5 Ховд Вестерн-2


2023.04.11(Мяг)


[10 нас] Дэрэн-2 8:0 Хан-Уул

[11 нас] Дэрэн-2 8:3 БиЭсЮ Баварианс

[11 нас] Дэрэн-1 3:1 Улаанбаатар сити

[12 нас] Дэрэн-2 0:1 Увс


2023.04.12(Лха)


[10 нас] Дэрэн-1 13:2 Ховд Вестерн-1

[10 нас] Дэрэн-2 2:5 Эрчим

[11 нас] Дэрэн-2 9:3 Ирээдүй 

[11 нас] Дэрэн-1 5:5 Баян-Өлгий

[12 нас] Дэрэн-1 6:3 Хөвсгөл ирээдүй


2023.04.13(Пүр)


[10 нас] Дэрэн-1 4:2 Улаанбаатар сити

[12 нас] Дэрэн-2 0:8 Футбол плас


2023.04.14(Баа)


[10 нас] Дэрэн-1 10:0 118 охид

[12 нас] Дэрэн-1 11:0 Улаанбаатар-2

[12 нас] Дэрэн-2 1:6 УБ Мазаалайнууд


2023.04.15(Бям)


[10 нас] Дэрэн-1 8:2 Шинэ Налайх

[10 нас] Дэрэн-2 3:2 Халиун-Од

[11 нас] Дэрэн-1 4:3 Ховд Вестерн-1

[11 нас] Дэрэн-2 2:4 Монцоолой-137

[12 нас] Дэрэн-1 1:3 Орхон