УЛААН-ҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ТОГЛОЛТДОО ХОЖИВ

Дэрэн клубийн 16 насны баг Улаан-Үүд хотноо Photo by Дэрэн клуб



20 April 2023

Дэрэн клубийн академийн 16 хүртэлх насны баг хойд хөршийн Улаан-Үүд хотноо болж буй Буриадын биеийн тамир, спортын нэрт зүтгэлтэн Василий Лобсановын нэрэмжит анхдугаар тэмцээнд оролцож байна. 


Дэрэн клубийн баг тэмцээний хэсгийн шатанд хоёр тоглолт хийж 1-0-1 гэсэн амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байгаа юм. Тодруулбал хэсгийн эхний тоглолтдоо Байкал (Усть-Орла) багийг 2:0-ийн харьцаатай хожсон бол удаах тоглолтоо өнөөдөр хийж Спортын 6-р сургуулийн 2007 оны багт 2:1-ийн харьцаатай хожигдол хүлээжээ. 


Одоо хэсгийн гурав дахь тоглолтоо тус сургуулийн 2008 оны багтай хийх юм байна. 


Дэрэн клубийн 16 насны баг хэсгийн шатанд СШ №6 Бурятия 2007, СШ№6 Бурятия 2008, Сборная Районов РБ, Байкал(Усть-Орла) багуудтай таараад байгаа юм. 


Хэсгийн хүснэгт: (2022.04.20-ны байдлаар)


I39p1goENLe6OpK4yy1lV12NsMtLWktHwzuoLqnHSkeiqdvouCfiCN33qrm-s4ZjMILR8fMS9Oqz4CJrfwCVmtR0g-w3dOjbgRs7Wbf4kdCEdSU61x7Cvqi4Yz73SzMW2jztvBRiil9PjCfhVHa1fRk



ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Спортын 6-р сургуулийн захирал агсан Василий Лобсанов нь Монголын улсын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Дэрэн клубээс гадна Монголын 20 хүртэлх насныхны футзалын шигшээ баг зэрэг манай хөлбөмбөгийн хүүхэд залуус, баг тамирчдыг "Кубок Горсовета", “Локобол”, Буриадын лиг зэрэг тэмцээнүүдэд удаа дараа урин оролцуулсан төдийгүй тус улсын багуудыг ч “Дэрэн цом” тэмцээнд оролцох гүүр нь болж хоёр орны хоорондох хөлбөмбөгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд онцгой гавьяатай нэгэн байлаа.