ЦЭНГЭЛДЭХИЙН ХЭВЛЭЛИЙН ШИНЭ ДУГААР ГАРЛАА

Цэнгэлдэхийн хэвлэлийн 6 дахь дугаар Photo by Дэрэн клуб



21 April 2023

Дэрэн клубийн зүгээс цэнгэлдэх хүрээлэнд ирж тоглолт үздэг дэмжигчдэдээ зориулж хэвлэмэл бүтээгдэхүүн бэлддэг.
 
Тэгвэл Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн 2022/23 оны улирлын тоглолтуудад зориулсан "Цэнгэлдэхийн хэвлэл"-ийн маань 6 дахь дугаар Хоромхон клубийн эсрэг хийх тоглолтын өмнө бэлэн болоод байна. 
 
Бид энэхүү хэвлэлдээ Дэрэн клубийн нэгдүгээр багийн Дээд лигийн үзүүлэлт болон бусад багууд, клубийн үйл ажиллагааны тухай мэдээлэл хүргэхийг зорьдог. 
 
Энэ удаагийн дугаарт Улаанбаатар, Улаанбаатар Сити клубүүдтэй хийсэн сүүлийн тоглолтууд болон өмнөх тоглолтуудын үр дүнгийн тухай, Дэрэн клубийн академийн 10-12 насны багууд Грассрүүтс цом тэмцээнд оролцсон тухай зэрэг мэдээллүүд орлоо. 
 
Ингэснээр та Моби дээд лигийн хүснэгт, Дэрэн клубийн багуудын тоглолтуудын дүн, хуваарь зэрэг мэдээлэлтэй нэг дор танилцах боломжтой. 
 
Бидний хэвлэл цэнгэлдэхэд ирж багаа дэмжсэн та бүхэнд ҮНЭГҮЙ тараагдана.  
 
Хэвлэмэл бүтээгдэхүүний 6 дугаарыг бүгдийг нь нэг дор татаж авах боломжтойгоор хавсаргав. 

deren book #6.pdf

deren book #5.pdf

deren book #4.pdf

deren book #3.pdf

deren book #2.pdf

deren book #1.pdf