ДЭРЭН КЛУБИЙН 14, 16 НАСНЫ БАГУУД УАШТ-Д ОРОЛЦОНО

Дэрэн клубийн 14 насны баг 2022 оны Хөвгүүдийн лиг тэмцээнд Photo by Дэрэн клуб



28 April 2023

Дэрэн хөлбөмбөгийн клубийн академийн 14 болон 16 насны багууд ирэх сард Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байна. 

 

14 насны баг тус тэмцээний хэсгийн шатанд Ховд, ДМЮ, Шаргалжуут багуудтай таарсан бол 16 насны баг Төв Буганууд, ДМЮ, Ховд Вестерн багуудтай тоглох юм. 

 

Хэсгийн тоглолтуудын хуваарийг танилцуулбал: 

 

2023.05.02(Мяг)

[14 нас] Дэрэн /12:00/ Шаргалжуут (МХБХ)

2023.05.04(Пүр)

[14 нас] ДМЮ /10:30/ Дэрэн (Яармаг)
[16 нас] Дэрэн /18:00/ Төв буганууд (Яармаг)

2023.05.06(Бям)

[14 нас] Дэрэн /09:00/ Ховд (Яармаг)
[16 нас] Ховд Вестерн /12:00/ Дэрэн (Яармаг)

2023.05.08(Дав)

 

[16 нас] ДМЮ /11:00/ Дэрэн (Яармаг)

 

Дэрэн клубийн 16 насны баг энэ жил футзалын лигт аваргаар өмнө нь 2019 онд УАШТ-д аваргаар тодорч байлаа. 

 

Дэрэн клубийн 16 насны багийн сүүлийн жилүүдийн амжилт: 

2023 - Өсвөрийн футзалын лиг - Аварга 

2022 - Өсвөрийн лиг - Дэд байр 

2022 - Өсвөрийн футзалын лиг - Дэд байр 

2019 - Өсвөрийн УАШТ - Аварга 

2019 - Өсвөрийн лиг - Дэд байр 

2019 - Өсвөрийн футзалын лиг - Аварга

2019 - Өсвөрийн футзалын УАШТ - Аварга 

2018 - Өсвөрийн лиг - Аварга 

2018 - Өсвөрийн УАШТ - Аварга 

2018 - Өсвөрийн футзалын лиг - Аварга

2018 - Өсвөрийн футзалын УАШТ - Дэд байр

2017 - Өсвөрийн УАШТ - Аварга 

 

Харин 14 насны хөлбөмбөгчид маань УАШТ хамгийн сүүлд 2019 онд зохион байгуулагдахад түрүүлж байлаа. 

 

Дэрэн клубийн 14 насны багийн сүүлийн жилүүдийн амжилт: 

 

2023 - Өсвөрийн футзалын лиг - Хүрэл медаль

2022 - Өсвөрийн лиг - Аварга

2022 - Өсвөрийн футзалын лиг - Аварга

2019 - Өсвөрийн УАШТ - Аварга 

2019 - Өсвөрийн футзалын УАШТ - Дэд байр

2018 - Өсвөрийн УАШТ - Аварга 

2018 - Өсвөрийн футзалын УАШТ - Дэд байр

2017 - Өсвөрийн УАШТ - Аварга