ХӨВГҮҮДИЙН УАШТ-ИЙ ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ

Дэрэн клубийн 14 насны баг Photo by Дэрэн клуб



15 May 2023

Өнөөдөр Дэрэн клубийн 14 болон 16 насны багууд Улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тоглолтуудаа хийж байгаатай холбоотойгоор тус тэмцээн болон багуудын сүүлийн үеийн амжилтуудын тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

 

Дэрэн хөлбөмбөгийн клубийн академийн хөвгүүд Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан 14 хүртэлх насныхны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож өнөөдөр сүүлийн тоглолтдоо Ховд Вестерн багтай хийж 10:0-ийн харьцаатай хожсоноор хүрэл медалийн эзнээр тодорлоо. 

 

Энэ удаагийн тоглолтод Дэрэнгийн хөвгүүдээс 7 дахь минутад 26 дугаартай тоглогч Г.Амарбаясгалан багтаа эхний гоолыг нь авчирсан юм. Тэрбээр тоглолтын 67 дахь минутад мөн гоол оруулснаар тэмцээнд нийт 13 гоолтой болсон. 

 

Харин энэ өдөр 21 дугаартай тоглогч Л.Оргил гурван гоол дараалан орууллаа. Өмнө нь хэсгийн эхний тоглолтод гоол оруулж байсан тэрбээр энэ өдөр 16, 28, 30 дах минутуудад гоол оруулсан юм. 

 

Мөн багаа ахлан талбайд гарсан А.Реза энэ тоглолтод хоёр гоол орууллаа. Түүний тэмцээн оруулсан 9, 10 дахь гоолууд байсан юм. А.Реза өмнө нь хэсгийн шатанд Шаргалжуут багийн хаалганд 3, Ховд багийн хаалганд 4, хасагдах шатанд Хоромхон багийн хаалганд 1 гоол оруулж байлаа. 

 

Тоглолт 35 минутаар хоёр үе үргэлжилсэн юм. 

 

14 насны багаас мөн, Э.Энхцолмон, Б.Анхтэмүүлэн нар тус бүр 4, Б.Өгөөдэй 3, Д.Анхням 2, М.Гүег, Г.Энэрэл, С.Ханбилэг, Н.Содбилэг, А.Мөнхтөгөлдөр нар тус бүр 1 гоол оруулсан үзүүлэлттэй тэмцээнээ өндөрлүүллээ. 

 

Дэрэнгийн хөвгүүд хэсгийн шатанд Шаргалжуут, ДМЮ, Ховд багуудтай таарч гурван тоглолтод 28 гоол оруулан 1-ийг алдсан үзүүлэлттэй, 2 хожил, 1 тэнцээний 7 оноотой ч бөмбөгний зөрүүгээр дэд байраар хасагдах шатанд шалгарсан. 

 

А ХЭСЭГ

 

#

БАГУУД

Тог

Хож

Тэн

Хдл

О/Г

А/Г

Б/З

Оноо

1

ДМЮ

3

2

1

0

33

1

32

7

2

ДЭРЭН

3

2

1

0

28

1

27

7

3

ХОВД 

3

1

0

2

10

14

-4

3

4

ШАРГАЛЖУУТ 

3

0

0

3

1

56

-55

0

 

Улмаар хасагдах шатанд Хоромхон клубийн багийг 6:0-ээр буулгаж аван хагас шигшээд шалгарсан ч Эрчим клубийн багт 2:1-ээр хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө тоглохоор болсон юм. 

 

Огноо

Үр дүн

Өрсөлдөгч

Гоол

2023.05.02 Мяг

21-0

Шаргалжуут

#26 Г.Амарбаясгалан - 11', 13', 14', 17', 19'

#89 Э.Энхцолмон - 15', 45', 50' 55'

#30 Б.Анхтэмүүлэн - 5', 10', 18'

#13 А.Реза - 7', 26', 27'

#11 Б.Өгөөдэй - 12', 58', 69'

#21 Л.Оргил - 35'

#3 М.Гүег - 47'

#5 С.Ханбилэг - 64'

2023.05.04 Пүр

1-1

ДМЮ

#26 Г.Амарбаясгалан - 90+3'

2023.05.06 Бям

6-0

Ховд

#13 А.Реза - 6', 8', 18', 21'

#26 Г.Амарбаясгалан - 40', 60'

2023.05.11 Пүр

6-0

Хоромхон

#26 Г.Амарбаясгалан - 21', 24', 65'

#7 Г.Энэрэл - 33'

#13 А.Реза - 61'

#6 Н.Содбилэг - 68'

2023.05.13 Бям

1-2

Эрчим

#9 Д.Анхням 49’

2023.05.15 Дав

10-0

Ховд Вестерн

#21 Л.Оргил - 16', 28', 30' 

#26 Г.Амарбаясгалан - 7', 67'

#13 А.Реза - 38', 49'

#9 Д.Анхням 51’

#30 Б.Анхтэмүүлэн - 58'

#10 А.Мөнхтөгөлдөр - 65'

 

Ийнхүү Дэрэн клубийн академийн 14 насны хөвгүүдийн баг энэ жил хоёр дахиа хүрэл медалийн эзэд болж байна. Тэд үүний өмнө Хөвгүүдийн футзалын лигийн тэмцээнд мөн 3-р байр эзэлж байлаа. 

 

Хэдийгээр Дэрэн клубийн академийн 2009, 2010 оны тоглогчдоос бүрдсэн 14 насны баг МХБХ-ноос зохион байгуулсан Хөвгүүдийн футзалын лигт хүрэл медаль хүртсэн ч 9 тоглолтоос 22 оноо цуглуулсан нь 1,2-р байрын багуудтай ижил үзүүлэлт байлаа.

 

 

 

Мөн тус тэмцээнд хаалгач Б.Төгөлдөр шилдэг хаалгачийн шагналыг хүртэж байв. 

 

 

 

Харин өнгөрсөн жил манай 14 насны баг Футзалын лиг болон Хөлбөмбөгийн лигүүдийн аль алинд нь түрүүлж байсан юм. 

 

 

 

 

14 багийн сүүлийн жилүүдэд гаргасан амжилт: 

 

2023 - Өсвөрийн УАШТ - Хүрэл медаль 

2023 - Өсвөрийн футзалын лиг - Хүрэл медаль

2022 - Өсвөрийн лиг - Аварга

2022 - Өсвөрийн футзалын лиг - Аварга

2019 - Өсвөрийн УАШТ - Аварга 

2019 - Өсвөрийн футзалын УАШТ - Дэд байр

2018 - Өсвөрийн УАШТ - Аварга 

2018 - Өсвөрийн футзалын УАШТ - Дэд байр

2017 - Өсвөрийн УАШТ - Аварга

 

16 НАСНЫ БАГ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО

 

Одоо 15:00 цагаас 16 насны баг маань Хөвгүүдийн УАШТ-д алтан медалийн төлөө ДМЮ клубийн багтай аваргын төлөө тоглоно.

 

Тэд тэмцээний хэсгийн шатанд ДМЮ, Ховд Вестерн, Төв буганууд клубүүдийн хөвгүүдтэй таарч 3 хожлын 9 оноотой хэсгээ тэргүүлсэн юм. 

 

Хөвгүүд маань хэсгийн шатны тоглолтууддаа гоол алдаагүй, өрсөлдөгч багуудын хаалганд нийт 40 гоол оруулсан. 

 

С ХЭСЭГ 

 

#

БАГУУД

Тог

Хож

Тэн

Хдл

О/Г

А/Г

Б/З

Оноо

1

ДЭРЭН

3

3

0

0

40

0

40

9

2

ДМЮ

3

2

0

1

24

4

20

6

3

ХОВД ВЕСТЕРН

3

1

0

2

6

30

-24

3

4

ТӨВ БУГАНУУД

3

0

0

3

2

38

-36

0

 

Одоо аваргын төлөө тунаад байгаа ДМЮ клубийн багтай хэсгийн шатанд тоглоход С.Одхүү, Э.Молор нар тус бүр хоёр гоол оруулж багаа ялалтад хөтөлж байлаа. 

 

Огноо

Үр дүн

Өрсөлдөгч

Гоол

2023.05.04 Пүр

20-0

Төв буганууд

#77 Э.Молор - 18’ (П) 50’ 51’ 60’ 62’ 77’

#19 С.Одхүү - 7’ 10’ 38’ 40’

#88 Ө.Содбилэг - 22’ 23’ 62’

#11 А.Дениз - 56’, 68’

#14 М.Ананд-Франке - 36’

#4 З.Од - 44’

#10 Б.Саруултөгс - 52’

#2 Н.Даваадорж - 54’

#12 О.Мөнхцэнгүүн - 80’

2023.05.06 Бям

16-0

Ховд Вестерн

#19 С.Одхүү - 29', 36', 46', 78'

#10 Б.Саруултөгс - 12', 51', 61'

#7 Г.Дөлгөөн - 31', 42', 52'

#21 Ц.Цэцэнбилэг - 59', 69'

#1 Б.Хүслэн - 9' (П) 

#11 А.Дениз - 16'

#5 Э.Жаргалсайхан - 35'

#77 Э.Молор - 44'

2023.05.08 Дав

4-0

ДМЮ

#19 С.Одхүү - 23', 33'

#77 Э.Молор - 30', 41'

2023.05.11 Пүр

7-0

Арвис

#77 Э.Молор - 13'

#88 Ө.Содбилэг - 37’

#10 Б.Саруултөгс - 45'

#5 Э.Жаргалсайхан - 74'

#33 Б.Одбаяр - 78' (П)

#20 Ү.Тэнгэр-Итгэл - 79'

2023.05.13 Бям

7-1

Хоромхон

#10 Б.Саруултөгс - 8', 10', 37'

#19 С.Одхүү - 69', 80+ 4'

#11 А.Дениз - 21'

#88 Ө.Содбилэг - 29’

2023.05.15 Дав

/15:00/

ДМЮ

-

 

Хэсгийн тоглолтуудад С.Одхүү 12, Э.Молор 9,  Б.Саруултөгс 8, Ө.Содбилэг 5, А.Дениз 4, Г.Дөлгөөн 3, Э.Жаргалсайхан, Ц.Цэцэнбилэг нар тус бүр 2, М.Ананд-Франке, З.Од, Н.Даваадорж, О.Мөнхцэнгүүн, хаалгач Б.Хүслэн, Б.Одбаяр, Ү.Тэнгэр-Итгэл нар тус бүр 1 гоол оруулсан үзүүлэлттэй тэмцээнээ үргэлжлүүлж байгаа юм.

 

Дэрэн клубийн 16 насны баг энэ жил Хөвгүүдийн футзалын лигт түрүүлэхэд Э.Молор, хаалгач Б.Хүслэн нар шилдэг тоглогчоор тодорч байлаа. 

 

 

 

Тэд Хөвгүүдийн футзалын лигт бүх тоглолтдоо хожиж түрүүлсэн юм. 

 

 

 

16 насны багийн сүүлийн жилүүдийн амжилт: 

 

2023 - Өсвөрийн футзалын лиг - Аварга 

2022 - Өсвөрийн лиг - Дэд байр 

2022 - Өсвөрийн футзалын лиг - Дэд байр 

2019 - Өсвөрийн УАШТ - Аварга 

2019 - Өсвөрийн лиг - Дэд байр 

2019 - Өсвөрийн футзалын лиг - Аварга

2019 - Өсвөрийн футзалын УАШТ - Аварга 

2018 - Өсвөрийн лиг - Аварга 

2018 - Өсвөрийн УАШТ - Аварга 

2018 - Өсвөрийн футзалын лиг - Аварга

2018 - Өсвөрийн футзалын УАШТ - Дэд байр

 

2017 - Өсвөрийн УАШТ - Аварга