16 НАСНЫ БАГ СҮҮЛИЙН 2017 ОНООС ХОЙШ УАШТ-ҮҮДЭД ТАСРАЛТГҮЙ ТҮРҮҮЛЛЭЭ

Дэрэн клубийн 16 насны баг Photo par Дэрэн клуб



16 May 2023

Дэрэн клубийн 16 хүртэлх насны баг өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан Хөвгүүдийн хөлбөмбөгийн УАШТ-ий шигшээ тоглолтыг ДМЮ клубийн багтай хийж 3:0-ийн харьцаатай хожсоноор алтан медаль, цомын эзэд боллоо. 

 

Тус тоглолтод Э.Молор багтаа гурван гоол авчирсан юм. Тэрбээр тоглолтын 12, 42, 62 дахь минутуудад гоол орууллаа. 

 

Тоглолт 40 минутаар хоёр үе үргэлжилсэн юм. 

 

Э.Молор, С.Одхүү нар багтаа 25 гоол авчирсан бол Б.Саруултөгс, Ө.Содбилэг, А.Дениз, Г.Дөлгөөн нар 20 гоол оруулсан юм. 

 

Улмаар шагнал гардуулах ёслолын үеэр хаалгач Б.Хүслэн тэмцээний “Шилдэг хаалгач”-ийн шагналыг хүртлээ. 16 насны баг тэмцээний туршид 1 л гоол хаалгандаа алдсан нь хагас шигшээд байсан юм. 

 

Дэрэн клубийн 16 насны баг энэ жилийн эхэнд Хөвгүүдийн футзалын лигт мөн бүх тоглолтдоо хожиж түрүүлэхэд Э.Молор, хаалгач Б.Хүслэн нар шилдэг тоглогчоор тодорч байлаа. 

 

Тэд 16 насны Хөвгүүдийн УАШТ-ий хэсгийн шатанд ДМЮ, Ховд Вестерн, Төв буганууд клубүүдийн хөвгүүдтэй таарч 3 хожлын 9 оноотой тэргүүлсэн юм. 

 

Хөвгүүд маань хэсгийн шатны тоглолтууддаа гоол алдаагүй, өрсөлдөгч багуудын хаалганд нийт 40 гоол оруулсан. 

 

С ХЭСЭГ 


#

БАГУУД

Тог

Хож

Тэн

Хдл

О/Г

А/Г

Б/З

Оноо

1

ДЭРЭН

3

3

0

0

40

0

40

9

2

ДМЮ

3

2

0

1

24

4

20

6

3

ХОВД ВЕСТЕРН

3

1

0

2

6

30

-24

3

4

ТӨВ БУГАНУУД

3

0

0

3

2

38

-36

0

 

Огноо

Үр дүн

Өрсөлдөгч

Гоол

2023.05.04 Пүр

20-0

Төв буганууд

#77 Э.Молор - 18’ (П) 50’ 51’ 60’ 62’ 77’

#19 С.Одхүү - 7’ 10’ 38’ 40’

#88 Ө.Содбилэг - 22’ 23’ 62’

#11 А.Дениз - 56’, 68’

#14 М.Ананд-Франке - 36’

#4 З.Од - 44’

#10 Б.Саруултөгс - 52’

#2 Н.Даваадорж - 54’

#12 О.Мөнхцэнгүүн - 80’

2023.05.06 Бям

16-0

Ховд Вестерн

#19 С.Одхүү - 29', 36', 46', 78'

#10 Б.Саруултөгс - 12', 51', 61'

#7 Г.Дөлгөөн - 31', 42', 52'

#21 Ц.Цэцэнбилэг - 59', 69'

#1 Б.Хүслэн - 9' (П) 

#11 А.Дениз - 16'

#5 Э.Жаргалсайхан - 35'

#77 Э.Молор - 44'

2023.05.08 Дав

4-0

ДМЮ

#19 С.Одхүү - 23', 33'

#77 Э.Молор - 30', 41'

2023.05.11 Пүр

7-0

Арвис

#77 Э.Молор - 13'

#88 Ө.Содбилэг - 37’

#10 Б.Саруултөгс - 45'

#5 Э.Жаргалсайхан - 74'

#33 Б.Одбаяр - 78' (П)

#20 Ү.Тэнгэр-Итгэл - 79'

2023.05.13 Бям

7-1

Хоромхон

#10 Б.Саруултөгс - 8', 10', 37'

#19 С.Одхүү - 69', 80+ 4'

#11 А.Дениз - 21'

#88 Ө.Содбилэг - 29’

2023.05.15 Дав

3-0

ДМЮ

#77 Э.Молор - 12', 42', 62'


Тэмцээний тоглолтуудад Э.Молор 13, С.Одхүү 12, Б.Саруултөгс 8, Ө.Содбилэг 5, А.Дениз 4, Г.Дөлгөөн 3, Ц.Цэцэнбилэг Э.Жаргалсайхан нар тус бүр 2, М.Ананд-Франке, З.Од, Н.Даваадорж, О.Мөнхцэнгүүн, хаалгач Б.Хүслэн, Б.Одбаяр, Ү.Тэнгэр-Итгэл нар тус бүр 1 гоол орууллаа.

 

Цар тахлын хязгаарлалтын улмаас сүүлийн жилүүдэд Хөвгүүдийн УАШТ зохион байгуулагдаагүй. Улмаар 2017 оноос хойш тус тэмцээн 4 дэх удаагаа болоход бүгдэд нь Дэрэн клубийн баг түрүүлсэн амжилт үзүүллээ. Мөн тэд сүүлийн жилүүдэд футзалын лиг болон УАШТ, талбайн лигүүдэд түрүүлсэн амжилт үзүүлээд байгаа юм. 

 

16 насны багийн сүүлийн жилүүдийн амжилт: 

 

2023 - Өсвөрийн УАШТ - Аварга

2023 - Өсвөрийн футзалын лиг - Аварга 

2019 - Өсвөрийн УАШТ - Аварга 

2019 - Өсвөрийн футзалын лиг - Аварга

2019 - Өсвөрийн футзалын УАШТ - Аварга 

2018 - Өсвөрийн лиг - Аварга 

2018 - Өсвөрийн УАШТ - Аварга 

2018 - Өсвөрийн футзалын лиг - Аварга

2017 - Өсвөрийн УАШТ - Аварга