ДЭРЭН КЛУБ ДЭЭД ЛИГИЙН ХҮСНЭГТИЙН 2-Р БАЙРТ ДЭВШЛЭЭ


10 October 2023

Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн 2023/24 оны улирлын тоглолтууд өнгөрсөн долоо хоногт эргэн үргэлжилж, Дэрэн клуб сүүлийн хоёр тоглолтдоо дараалан хожил байгуулснаар лигийн хүснэгтийн 2-р байр луу дэвшлээ. 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны шигшээ багийн тоглолтууд энэ сард тохиож байгаатаы холбогдуулан дээд лигийн тоглолт түр завсарлалаа. Манай клуб дээд лигийн дараагийн тоглолтоо 10/21-нд "ФС Улаанбаатар" багийн эсрэг хийнэ.
Main Sponsor : Ariun Brand