14 НАСНЫ ЛИГТ ДЭРЭН КЛУБ 12 ХОЖИЛ, 1 ТЭНЦЭЭТЭЙГЭЭР УЛИРЛЫН СҮҮЛИЙН ТОЙРГИЙН ӨМНӨ АВАРГА БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БОЛОВ


10 October 2023

Л.Доржсүрэнгийн нэрэмжит U14 насны лигийн 2023 оны өрсөлдөөн өндөрлөхөд нэг тойргийн тоглолт үлдээд байна. Ням гарагт Дэрэн клуб ДМЮ клубийн эсрэг тоглож 3-2-ийн харьцаатайгаар хожил байгуулснаар, лигийг итгэл төгс тэргүүлж байсан түүчээллээ хадгалж, улирал дуусахаас нэг тоглолтын өмнө аварга авах нь баталгаажсан юм.
ДЭРЭН 3-2 ДМЮ
ДЭРЭН:
  • №72 Т.ЭГШИГТБОЛД - 43'⚽️
  • №89 Э.ЭНХЦОЛМОН - 76'⚽️
  • №7 Г.ЭНЭРЭЛ - 78'⚽️
ДМЮ:
  • №20 Б.БАТ-ИРЭЭДҮЙ - 51'⚽️
  • №10 Г.ЧИЛҮГЭН - 59'⚽️
Дэрэн клуб U14 насны лигийн тэмцээнд 12 хожил, 1 тэнцээтэйгээр хүснэгтийн нэгт бичигдэж байгаа юм. Манай баг улирлын сүүлийн тоглолтоо 10-р сарын 13-нд Хоромхон клубийн эсрэг хийх хуваарьтай байна.
 
Академийн ивээн тэтгэгч : Жүр Үр