U14 НАСНЫ БАГ ЛИГИЙН ТЭМЦЭЭНД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙГЭЭР 13 ХОЖИЖ АВАРГААР ТОДОРЛОО


16 October 2023

Л.Доржсүрэнгийн нэрэмжит U14 насны лигийн 2023 оны өрсөлдөөн өндөрлөлөө. Нийт 14 тоглолтын дараа Дэрэн клубийн 14 хүртэлх насны баг тамирчид 13 хожиж, 1 тэнцсэн үзүүлэлттэйгээр энэ улирлыг аваргын байр сууриар өндөрлүүллээ. Тэд аварга авах замдаа олон өдрийн бэлтгэл сургуулилт, тэвчээр, сэтгэл зүтгэлийг үзүүлсэн нь дамжиггүй. Манай тамирчид лигийн тэмцээнд оролцохын зэрэгцээ 6,7-р сард Скандинавын орнуудад дэлхийн өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээнүүдэд оролцож, туршлага хуримтуулж, хүрэл цомын эзэд болсон. 14 хүртэлх насны лигийн аварга болсон Ц.Энхжин дасгалжуулагчтай тамирчин хөвгүүддээ Дэрэн клубийн хамт олон, хөгжөөн дэмжигчид, ард нь бат зогсдог гэр бүлийнхний өмнөөс халуун баяр хүргэе.

Академийн ивээн тэтгэгч : Jur Ur Bakery / Жүр Үр бэйкери
See less