Б.САРУУЛТӨГС U16 НАСНЫ ЛИГИЙН ШИЛДЭГ ХАГАС ХАМГААЛАГЧААР ТОДОРЛОО


16 October 2023

4 сарын хугацаанд үргэлжилсэн хөлбөмбөгийн 16 насны лигийн тэмцээнд нийт 8 клубийн 200 гаруй тамирчид оролцож, бямба гарагт тэмцээний хаалтын тоглолт явагдаж, медальтнууд тодорлоо. Мөнгөн медалийг Ч.Мөнхбат дасгалжуулагчтай "Дэрэн" клуб хүртсэн юм. Дөрвөн сарын туршид хөлс хүч, сэтгэл зүтгэлээ гарган ур чадвараа сорин өрсөлдсөн баг тамирчдаас 16 насны лигийн шилдэг хагас хамгаалагчаар Дэрэн клубийн тоглогч Б.Саруултөгс тодорлоо. Б.Саруултөгсдөө баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.