ДЭРЭН КЛУБ ДЭЭД ЛИГИЙН УЛИРЛЫН 5 ДАХЬ ХОЖЛОО БАЙГУУЛЛАА


21 October 2023

ДЭРЭН 1-0 ФС УЛААНБААТАР
Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 8-р тойргийн хүрээнд Дэрэн клуб өнгөрсөн улирлын аварга ФС Улаанбаатар клубтэй тоглож, 1-0-ийн харьцаатайгаао хожил байгууллаа. Энэ тоглолтод гарааны бүрэлдэхүүнд Б.Батмөнх, Ц.Баасанжав, О.Мөнх-Оргил, М.Мөнххүслэн, Ц.Далайцэрэн, Б.Өсөх-Ирээдүй, Б.Ууганбат, Н.Хашчулуун, С.Батмагнай, Сон Квон, Антонио Солер гарч тоглосон бөгөөд тоглолтын цорын ганц гоолыг 38' дахь минутанд Б.Өсөх-Ирээдүй оруулж багаа 5 дахь хожилд хөтөллөө. 8 тойргийн дараах байдлаар Дэрэн клуб 5 хожил, 3 тэнцээтэйгээр хүснэгтийн 2-р байрт бичигдэж байна.
 
Main Sponsor : Ариун Брэнд