9-р тойргийн тоглолтоо Дэрэн клуб энэ ням гарагт Ховд клубийн эсрэг хийнэ


27 October 2023

/Дээд лиг/ 2023.10.29. ХОВД vs ДЭРЭН
Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 9-р тойргийн тоглолтоо Дэрэн клуб энэ ням гарагт Ховд клубийн эсрэг хийх гэж байна. Хоёр клуб сүүлийн таван удаа учраа таарсан тоглолтод Дэрэн клуб 3 хожиж, 2 хожигдсон.
Ням гарагт болох тоглолт нь 2023 оны дээд лигийн сүүлийн тоглолт байх бөгөөд лигийн өрсөлдөөн ирэх 3-р сарыг хүртэл завсарлана.
Хөлбөмбөг сонирхогчид та бүхнийг 10/29-нд МХБХ-ны талбайд цуглаж, баг тамирчдаа дэмжихийг уриалж байна.
Main Sponsor : Ariun Brand