ДЭРЭН КЛУБ 2023 ОНЫ СҮҮЛИЙН ТОГЛОЛТДОО ХОЖИЛ БАЙГУУЛЛАА


29 October 2023

МХБХ-ны үндэсний дээд лигийн 2023 оны сүүлийн тоглолтоо Дэрэн клуб Ховд багийн эсрэг хийж 5:2-ын харьцаагаар ялалт байгуулав. Эхний үеийн 16 дахь минутад Ховд клубээс Ч.Бат-Эрдэнэ гоол оруулж, эхний үед нэмж гоол орсонгүй. Улмаар хоёрдугаар үе эхлээд 3 минутын дараа Ховдоос дахин нэг гоолыг оруулсан. Энэ удаад 48 дахь минутад А.Эрдэмбилэг гоол оруулсан ч үлдсэн хугацаанд Дэрэн клубийн тоглолт жигдэрч, 55 дахь минутад Б.Батмөнх гоол оруулж багтаа сэргэлтийг авчирсан. Улмаар 73 дахь минутад Б.Ууганбат тэнцээний гоолыг оруулсан бол 82 дахь минутад легионер тоглогч Антонио Солер Мулет гоол оруулснаар багтаа давамгайллыг авчирсан. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Дэрэн клубээс дахин хоёр гоол орсноор тоглолтын хувь заяа шийдэгдсэн. 90+2 Ц.Далайцэрэн, 90+3 О.Мөнх-Оргил гоол оруулж, Дэрэнгийн хөгжөөн дэмжигчиддээ бэлэг барилаа. Ийнхүү 5:2-ийн харьцаагаар Дэрэн клуб ээлжит хожлоо байгуулснаар, 2023/24 оны улиралд 6 хожил, 3 тэнцээтэй болж, хүснэгтийн 2-р байрт бичигдэж байна.
Талбайд ирж, Дэрэн багаа дэмжсэн нийт багийн хамт олон, хөгжөөн дэмжигчид болон хамтрагч байгууллагаддаа талархал илэрхийлье. Ийнхүү 2023 оны хувьд тоглолт өндөрлөж байна. Ирэх жил илүү олон хожил, баярт мэдээтэйгээр Дэрэнчүүд эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Main Sponsor : Ariun Brand