2023.09.07
Дэрэн клубийн 16 хүртэлх насны баг энэ жилийн УАШТ-д бүх тоглолтдоо хожиж түрүүлэн хаалгач Б.Хүслэн "Шилдэг хаалгач"-аар тодорлоо.
Дэрэн клубийн академийн баг МХБХ-ны 2023 оны Хөвгүүдийн УАШТ-д 3-р байр эзлэн хүрэл медаль хүртэж хаалгач Б.Төгөлдөр шилдэг хаалгчийн шагнал хүртлээ.
МХБХ-ны Футзалын ордонд болсон Grassroots Cup 2023 тэмцээний 11 насны ангилалд оролцсон Дэрэн-1 баг алтан медаль, цомын эзэн болов.
МХБХ-ны Футзалын ордонд явагдсан Grassroots Cup 2023 тэмцээнд Дэрэн клубийн 10 насны Дэрэн-1 баг дэд байр эзэлж мөнгөн медаль хүртлээ.
"Алтан бөмбөг 2022" ёслолд Дэрэн клуб АХБХ-ны лицензжүүлэлтэд ээлжит удаагаа тэнцсэн гэрчилгээгээ гардан авлаа. Мөн манай тоглогч О.Мөнх-Оргил, Б.Батмөнх, Т.Дөлгөөн нар "Бэлгэдлийн шигшээ" багт нэрлэгдлээ.
Дэрэн клубийн 16 насны баг Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан Хөвгүүдийн футзалын лиг 2022/23 тэмцээнд бүх тоглолтдоо хожиж түрүүлсэн алтан медаль, цомоо өнөөдөр гардан авлаа.
Дэрэн клубийн академийн 2009, 2010 оны тоглогчдоос бүрдсэн 14 насны баг МХБХ-ноос зохион байгуулсан Хөвгүүдийн футзалын лиг 2022/23 тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Тэд 9 тоглолтоос 22 оноо цуглуулсан нь 1,2-р байрын багуудтай ижил үзүүлэлт байлаа.
Дэрэн клубийн 19 хүртэлх насны баг МХБХ-ны Залуучуудын лиг тэмцээнд 5 дахь жилдээ дараалан түрүүллээ. Тэд 8 тоглолтоос хожигдолгүй 22 оноотой хүснэгтийг хошуучилсан юм.
2008 онд байгуулагдсан Дэрэн хөлбөмбөгийн клубийн түүхэн зургуудыг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа баяртай байна.
Дэрэн клубийн 14 насны баг 2022 оны Хөвгүүдийн лиг тэмцээнд бүх тоглолтдоо хожиж түрүүлэв.
Дэрэн клубийн 10, 14 насны багууд 2022 оны 6-7-р сарын хооронд Скандинавын орнуудад 4 тэмцээнд оролцов.
Дэрэн клубийн 14 хүртэлх насны баг МХБХ-ны футзалын Хөвгүүдийн лиг тэмцээнд хожигдолгүй түрүүлэв.
Дэрэн клубийн залуус 2022 оны тоглолтуудаа "Супер цом"-той эхлүүллээ.