ПАВЕЛ ЗАХАРОВЫГ АЛБАН ЁСООР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Дэрэн клубийн тоглогч Павел Захаров Photo by Дэрэн клуб



10 March 2022

Дэрэн клуб энэ өвлийн цонхоор орос довтлогч Павел Захаровыг бүрэлдэхүүндээ нэгтгэснийг албан ёсоор танилцуулахад таатай байна. Өчигдөрхөн 28 нас хүрсэн тэрбээр ОХУ-ын Чита хотын багаас гаралтай бөгөөд Монголын дээд лигт хоёр ч улирал тоглосон туршлагатай. Тэрбээр “Дэрэн клуб надад таалагддаг. Орчин нөхцөл, баг бүрэлдэхүүн, тоглолт гээд. Тиймээс тэдний нэг болсондоо баяртай байна. Одоо харин тэдэнд тусалж аварга болмоор байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

 

Дэрэн клубийн залуус маргааш 15:00 цагаас МХБХ-ны “Супер цом”-ын тоглолтыг өнгөрсөн жилийн Дээд лигийн аварга Атлетик 220 клубийн эсрэг хийнэ. 

 

Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэхэд болох тус тоглолтод та бүхэн ирж Дэрэн клубийн багаа дэргэдээс нь дэмжээрэй. Тус тоглолт үзэгчдэд үнэ төлбөргүй гэж МХБХ-ноос мэдэгдээд байна.