Home
News
Calendar
Membership
Multimedia
Gallery
Videos
Teams
Senior Team
Second Team
Women's Team
Academy
Club
Training Fields
Air Dome - Event Hall
Honours
Match Schedule of Deren FC
Sponsorship
Contact
ХӨГЖИЛ ТРЕЙД ХХК-н үүсгэн байгуулсан үндэсний анхны ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний брэнд "Ариун" нь анх 2002 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа байна. Тус компани нь харилцагч, хэрэглэгчдэдээ чанартай, найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангаж ажиллахыг зорилгоо болгосон үндэсний шилдэг компаниудын нэг бөгөөд "Ариун" үйлдвэр нь дотроо хуурай , нойтон, ариун цэврийн цаас гэсэн гурван үндсэн цехтэй, үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүнүүд нь Монгол улсын чанарын стандарт болох MNS-5261-2003 MNS-4273-1995 стандартуудыг салбартаа анх удаа нэвтрүүлсэн, чанар болон тохирлын гэрчилгээтэй патентлагдсан болно. "Ариун" брэндийн эрхэм зорилго бол хэрэглэгчдийн энгийн хэрэглээнд чанартай бүтээгдэхүүнийг хүргэж, сэтгэл ханамжтай хэрэглээг бий болгох юм.
“Жем Интернэшнл” ХХК нь шингэн хүнсний салбарт үндсэн үйл ажиллагаагаа явуулахаас гадна мэдээлэл харилцаа холбооны салбар, аялал жуулчлалын салбар болон барилга угсралт, үйлчилгээний салбаруудад 10 гаруй харьяа компанитай болж, Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг, хүнсний үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх 10 үйлдвэрийн нэг, томоохон “групп” компани болтлоо өргөжин хөгжөөд байна. “Жем Хужирт" ХХК нь 2007 онд Улаанбаатар хотоос 390 км-ийн алсад орших Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэр”-ийг нээсэн бөгөөд улмаар менежмент, технологийн шинэчлэлийг иж бүрэн хийж шинэ савлагаа, шинэ өнгө төрхөөр зах зээлд гарган, Улаанбаатар хот болон бүх аймаг, орон нутагт хүргэлт түгээлтийн сүлжээг бий болгон, хэрэглэгчдэд өндөр чанартай усыг түгээж эхэлжээ. Харин 2013 онд бүтээгдэхүүний нэр төрөл болон хүчин чадлаа өргөжүүлж Монгол улсад анх удаа шилэн болон хуванцар савлагаатай ус үйлдвэрлэх автомат ажиллагаатай шинэ эко үйлдвэрийг ашиглалтанд оруулсан байна.
2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй “Зөвийг дэмжинэ” уриатай цахим мэдээллийн https://www.zuv.mn/ сайт нь аливаа улстөрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус, олон нийтийн дуу хоолойг илэрхийлэх, төр, хувийн хэвшил, нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг олон нийтэд шуурхай, үнэн бодитоор хүргэхийг эрмэлздэг бөгөөд мэргэжлийн боловсон хүчин, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий Зөв.мн сайтын редакци цаг үеийн шуурхай мэдээллийг видео /шууд дамжуулалт/ болон текст хэлбэрээр хүргэхээс гадна зорилтот видео контентуудыг бэлтгэн хүргэж байна.
Хома нь Испани улсад төвтэй хөлбөмбөг, футзал, сагсанбөмбөг, гарбөмбөг, гүйлт, падел, фитнесс зэрэг спортын хувцас болон гутал үйлдвэрлэдэг Испанийн спорт хувцасны компани юм. 1965 онд найман ажилтантайгаар спорт гутал үйлдвэрлэж эхэлсэн тус компани 1992 он гэхэд хөлбөмбөгийн пүүзний борлуулалтаараа дэлхийд тэргүүлж эхэлжээ. Харин 2011 он гэхэд Испанийн шилдэг клубүүдийн нэг болох Валенсия клубийг ивээн тэтгэх болсноор Испани улсад өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн байна. Тэгвэл 2016 онд Испанийн улсын Олимпын шигшээ багийн албан ёсны нийлүүлэгч болоод зогсохгүй Мексик, Морроко, Малта, Булгар, Молдав болон Андорын Олимпийн шигшээ багийн хувцсыг нийлүүлсэн байна. Түүгээр ч зогсохгүй Английн Премьер лигийн Сванси Сити болон Испанийн Вильяреал клубүүдийн албан ёсны нийлүүлэгч болжээ.
Юна сүлжээ ресторан нь 2016 оноос эхлэн Солонгос хоолны үйлчилгээ эрхэлсэн бөгөөд одоо нийт 7 салбартай амжилттай ажиллаж байна. Бид Монгол улсад дундаас дээш зэрэглэлийн рестораны стандартыг тогтоохын төлөө чармайн ажиллаж, тогоочийн ёс зүй хэм хэмжээг өндөрт өргөхийг зорьдог билээ. Тиймдээ ч Юна ресторан нь 2019 оны 3-р сард Монголд анх удаа “Тогооч нарын тангараг өргөх ёслол” –ыг зохион байгуулж, Юна рестораны нийт 33 тогооч тангараг өргөсөн билээ. Мөн тогооч нарынхаа ур чадварыг улам баталгаажуулах зорилгоор А зэрэглэлийн тэмцээнд байнга оролцуулдаг. Бид хоол үйлдвэрлэлийн технологи, стандартыг тогтоох зорилгоор БНСУ-ын Бусаны их сургуулийн профессорыг урьж, Солонгос болон Европ 47 нэр төрлийн хоолны технологийн талаарх сургалт, семинар явуулсан. Бид 2019 онд цэсэндээ Кето хоолыг оруулсан бөгөөд Кето хоол нь одоо маш их эрэлттэй байгаа.Бид 2021 оны 10-р сарын 1-нд Эрдэнэт хотын “Орхон Молл” худалдааны төвд Юна-ийн 8 дахь салбараа нээхээр ажиллаж байна.
Монголын хамгийн том даатгагч Мандал Даатгал ХК Мандал Даатгал ХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн салбарынхаа хөгжилд томоохон хувь нэмэр оруулж ирсэн. Ард иргэдийн хэрэгцээнд тулгуурласан олон бүтээгдэхүүнүүд, тэр дундаа Монголын анхны дотоодын хувийн эрүүл мэндийн даатгалыг зах зээлд нэвтрүүлж, эрсдэлийн удирдлагын шийдлүүдийг санал болгож өдгөө 80 гаруй мянган харилцагчийн итгэлтэй даатгагч болжээ. Мөн даатгалын салбарт IPO-г хийж хувьцаагаа ард иргэддээ санал болгосон анхдагч компани юм. Мандал Даатгал ХК нь иргэд болон байгууллагуудад сонголтын уян хатан нөхцөлтэй, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг санал болгож харилцагчийн сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьж ажилладаг. Та Мандал Даатгал ХК-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://mandal.mn веб хуудаснаас хүлээн авах боломжтой.
Мон-Эйр ХХК-ийн олон улсын агаарын тээврын холбооны удирдлагад бэлтгэгдсэн чадвар хамт олон үйлчлүүлэгчдэдээ илүү тав тухтай, хямд, найдвартай аялалын зөвлөгөө, агаарын ачаа тээврийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд тус компани нь МИАТ, Korean Airlines, Хүннү Эйр, Air China, Аерофлот, Turkish Airlines, United Airlines, Asiana Airlines, SCAT Airlines зэрэг компаниудын албан ёсны тасалбар борлуулах төлөөлөгчөөр ажилладаг юм. Мөн тус компани нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Amadeus агаарын тээврийн захиалгын системээр агаарын тээврийн 26 компанийн тийзийг дэлхийн өнцөг булан бүрд борлуулж байгаа юм байна. Мон Эйр ХХК нь өнгөрсөн жилүүдэд дотоод болон гадаадын агаарын тээврийн компаниудаас “Шилдэг агентлаг”, “Шилдэг өсөлт болон үйлчилгээ” зэрэг шагналуудыг хүртжээ. Түүгээр зогсохгүй ИНЕГ-ын агаарын тээвэр зуучийн гэрчилгээний дагуу Улаанбаатар хотоос дэлхийн өнцөг булан бүрд агаарын тээвэр хийж, өнгөрсөн сараас эхлэн авто болон төмөр замын тээврээр үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн байна.
2002 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн туршлагатай Амуулай ХХК 2005 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж Арлын Япон орноос албан ёсны эрхтэй брэндүүдийг Монголын зах зээлд амжилттай импортлож эхэлжээ. Улмаар Майлд косметикс нь арьс арчилгаа, нүүр будалт, үс болон бие арчилгаа, эрүүл мэндийн нийт 43 брэндийн 3500 гаруй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодог Үндэсний тэргүүлэгч гоо сайхны сүлжээ дэлгүүр болон өргөжсөн байна. Амуулай ХХК одоо Улаанбаатарт болон орон нутагт 40 гаруй салбартай 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр өдрөөс өдөрт үйл ажиллагаагаа тэлэн ажиллаж байна.
Эмийн дээд 3 үрийн нэг болох “ЖҮР ҮР” хэмээх нэр нь “ үр-өсөж үржихийн бэлгэ тэмдэг, хүнс-эм мэт хүний биед ашиг тустай байх, сайн үйлийн үрийг ямагт тарьж сайн үйлсийг бүтээж явах”-ыг бэлгэдэн нэрлэсэн нь өдгөө Монголчуудын танил үндэсний брэнд болон хөгжсөн түүхтэй.1998 онд анх 1 технологич, 2 туслах ажилтантайгаар 5 нэрийн бялуу үйлдвэрлэн үйл ажиллагаа эхлүүлсэн “Жүр Үр” эдүгээ 12 салбарт 900 гаруй ажиллагсадтай, 40 гаруй нэрийн бялуу, 140 гаруй нэр төрлийн бэйкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монгол улсын ТОП-100 компаниар 3 удаа шалгарсан, Хүнсний манлай үйлдвэр, МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байгууллага болсон Үндэсний үйлдвэрлэгч компани билээ.Энэ 23 жилийн хугацаанд Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн салбартаа манлайлагч, шилдэг татвар төлөгчөөр удаа дараалан шалгарч мянга мянган залуусын ажил амьдралын гараа нь болон хамтдаа хөгжиж сайн үйлсийг бүтээсээр явна.
2019 оноос хойш ФИФА-гийн туршилтаар №1-д эрэмбэлэгдсэн тус бүтээгдэхүүн нь дэлхий даяар үнэ цэнээ баталсаар байна. Өгөгдлийн нарийвчлал нь зөв дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үндэс суурь болдог. Fitogether нь салбартаа мэдээллийн шинжилгээний дэвшилтэт технологиор дэлхийн чиг хандлагыг тэргүүлдэг. Бидний бүтээгдэхүүн байршил ба хурдны өгөгдөл (GPS), 9 тэнхлэгийн хөдөлгөөний өгөгдөл (IMU) болон зүрхний цохилтын өгөгдөл (HR) гэхчилэн мэдээллийг боловсруулдаг бөгөөд мэдээллийн шинжилгээний тайлангаар баг болон тоглогчдын ядаргаа, гэмтлийн эрсдэлийг удирдах боломжтой. Өөрөөр хэлбэл спортод шаардлагатай биеийн гүйцэтгэлийн нарийвчлан шинжлэх бөгөөд өгөгдөлд дүн шинжилгээ хийж, түүний дагуу ажиллавал дараагийн алхмууд өмнөхөөсөө илүү тодорхой болно. Бид 44 улс, 91 лиг, 352 багийн түнш юм.
Хөлбөмбөгийн чиглэлээр 30 гаруй жилийн туршлагатай Олон улсын хөгжлийн академи нь олон мянган хүсэл эрмэлзэлтэй тоглогчдод замналынхаа дараагийн алхамд хүрэхэд нь тусалсан туршлагатай. Испани, Англи, Итали, АНУ-ын Флорида мужид байрладаг мэргэжлийнхэнд суурилсан академитай тус байгууллага нь тамирчин бүрд тоглолтын үеэрх болон бусад хөгжлийг дээд зэргээр нэмэгдүүлэх дэлхийн түвшний хөгжлийн хөтөлбөрийг санал болгодог. ОУХА нь тоглогдод мэргэжлийн болон өндөр түвшинд гарах гарцыг бий болгохыг эрмэлздэг бөгөөд Европ, АНУ даяар олон тоглогчдыг тэтгэлэгт эсвэл мэргэжлийн гэрээгээр ажиллуулж байна. ОУХА нь бүтэн цагийн академийн хөтөлбөрөөс гадна богино хугацааны сургалтын хөтөлбөрүүд төдийгүй АНУ-ын коллежид элсүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санал болгодог. "Боломж ба туршлага - энэ бол маш энгийн. Бидний зорилго бол дэлхийн жишигт нийцсэн орчинд тэдний зорилгод туслах явдал юм.
Клуби бол спортын салбарт ажилладаг клуб, менежер, холбоо, байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилготой компьютерийн систем. Уг систем нь спортын менежмент, харилцаа холбоо, санхүү, хамтын ажиллагааны чиглэлд спортын байгууллагуудад дэмжлэг үзүүлдэг. Одоогийн байдлаар Клуби нь Люксембург, Бельги, Франц, Герман, Финланд улсуудад өргөнөөр ашиглагддаг бөгөөд цаашид зах зээлээ өргөжүүлэх бодлоготой байгаа.