ХӨГЖИЛ ТРЕЙД ХХК-н үүсгэн байгуулсан үндэсний анхны ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний брэнд "Ариун" нь анх 2002 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа байна. Тус компани нь харилцагч, хэрэглэгчдэдээ чанартай, найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангаж ажиллахыг зорилгоо болгосон үндэсний шилдэг компаниудын нэг бөгөөд "Ариун" үйлдвэр нь дотроо хуурай , нойтон, ариун цэврийн цаас гэсэн гурван үндсэн цехтэй, үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүнүүд нь Монгол улсын чанарын стандарт болох MNS-5261-2003 MNS-4273-1995 стандартуудыг салбартаа анх удаа нэвтрүүлсэн, чанар болон тохирлын гэрчилгээтэй патентлагдсан болно. "Ариун" брэндийн эрхэм зорилго бол хэрэглэгчдийн энгийн хэрэглээнд чанартай бүтээгдэхүүнийг хүргэж, сэтгэл ханамжтай хэрэглээг бий болгох юм.
“Жем Интернэшнл” ХХК нь шингэн хүнсний салбарт үндсэн үйл ажиллагаагаа явуулахаас гадна мэдээлэл харилцаа холбооны салбар, аялал жуулчлалын салбар болон барилга угсралт, үйлчилгээний салбаруудад 10 гаруй харьяа компанитай болж, Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг, хүнсний үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх 10 үйлдвэрийн нэг, томоохон “групп” компани болтлоо өргөжин хөгжөөд байна. “Жем Хужирт" ХХК нь 2007 онд Улаанбаатар хотоос 390 км-ийн алсад орших Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэр”-ийг нээсэн бөгөөд улмаар менежмент, технологийн шинэчлэлийг иж бүрэн хийж шинэ савлагаа, шинэ өнгө төрхөөр зах зээлд гарган, Улаанбаатар хот болон бүх аймаг, орон нутагт хүргэлт түгээлтийн сүлжээг бий болгон, хэрэглэгчдэд өндөр чанартай усыг түгээж эхэлжээ. Харин 2013 онд бүтээгдэхүүний нэр төрөл болон хүчин чадлаа өргөжүүлж Монгол улсад анх удаа шилэн болон хуванцар савлагаатай ус үйлдвэрлэх автомат ажиллагаатай шинэ эко үйлдвэрийг ашиглалтанд оруулсан байна.
Хома нь Испани улсад төвтэй хөлбөмбөг, футзал, сагсанбөмбөг, гарбөмбөг, гүйлт, падел, фитнесс зэрэг спортын хувцас болон гутал үйлдвэрлэдэг Испанийн спорт хувцасны компани юм. 1965 онд найман ажилтантайгаар спорт гутал үйлдвэрлэж эхэлсэн тус компани 1992 он гэхэд хөлбөмбөгийн пүүзний борлуулалтаараа дэлхийд тэргүүлж эхэлжээ. Харин 2011 он гэхэд Испанийн шилдэг клубүүдийн нэг болох Валенсия клубийг ивээн тэтгэх болсноор Испани улсад өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн байна. Тэгвэл 2016 онд Испанийн улсын Олимпын шигшээ багийн албан ёсны нийлүүлэгч болоод зогсохгүй Мексик, Морроко, Малта, Булгар, Молдав болон Андорын Олимпийн шигшээ багийн хувцсыг нийлүүлсэн байна. Түүгээр ч зогсохгүй Английн Премьер лигийн Сванси Сити болон Испанийн Вильяреал клубүүдийн албан ёсны нийлүүлэгч болжээ.
2002 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн туршлагатай Амуулай ХХК 2005 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж Арлын Япон орноос албан ёсны эрхтэй брэндүүдийг Монголын зах зээлд амжилттай импортлож эхэлжээ. Улмаар Майлд косметикс нь арьс арчилгаа, нүүр будалт, үс болон бие арчилгаа, эрүүл мэндийн нийт 43 брэндийн 3500 гаруй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодог Үндэсний тэргүүлэгч гоо сайхны сүлжээ дэлгүүр болон өргөжсөн байна. Амуулай ХХК одоо Улаанбаатарт болон орон нутагт 40 гаруй салбартай 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр өдрөөс өдөрт үйл ажиллагаагаа тэлэн ажиллаж байна.
Эмийн дээд 3 үрийн нэг болох “ЖҮР ҮР” хэмээх нэр нь “ үр-өсөж үржихийн бэлгэ тэмдэг, хүнс-эм мэт хүний биед ашиг тустай байх, сайн үйлийн үрийг ямагт тарьж сайн үйлсийг бүтээж явах”-ыг бэлгэдэн нэрлэсэн нь өдгөө Монголчуудын танил үндэсний брэнд болон хөгжсөн түүхтэй.1998 онд анх 1 технологич, 2 туслах ажилтантайгаар 5 нэрийн бялуу үйлдвэрлэн үйл ажиллагаа эхлүүлсэн “Жүр Үр” эдүгээ 12 салбарт 900 гаруй ажиллагсадтай, 40 гаруй нэрийн бялуу, 140 гаруй нэр төрлийн бэйкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монгол улсын ТОП-100 компаниар 3 удаа шалгарсан, Хүнсний манлай үйлдвэр, МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байгууллага болсон Үндэсний үйлдвэрлэгч компани билээ.Энэ 23 жилийн хугацаанд Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн салбартаа манлайлагч, шилдэг татвар төлөгчөөр удаа дараалан шалгарч мянга мянган залуусын ажил амьдралын гараа нь болон хамтдаа хөгжиж сайн үйлсийг бүтээсээр явна.
Клуби бол спортын салбарт ажилладаг клуб, менежер, холбоо, байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилготой компьютерийн систем. Уг систем нь спортын менежмент, харилцаа холбоо, санхүү, хамтын ажиллагааны чиглэлд спортын байгууллагуудад дэмжлэг үзүүлдэг. Одоогийн байдлаар Клуби нь Люксембург, Бельги, Франц, Герман, Финланд улсуудад өргөнөөр ашиглагддаг бөгөөд цаашид зах зээлээ өргөжүүлэх бодлоготой байгаа.