ДЭЭД ЛИГ: ДЭРЭН 5:0 ЭРЧИМ

02 May 2023

Дэрэн клубийн баг МХБХ-ны Моби дээд лигийн 2022/23 оны улирлын 18 дахь тоглолтоо Хаан хүнс - Эрчим клубийн багтай хийхэд хоёрдугаар хагаст М.Мөнххүслэн 46, 48, Б.Өсөх-Ирээдүй 63, Б.Цогтбаяр 73, Ц.Далайцэрэн 86 дахь минутуудад гоол оруулж үндсэн цагт 5:0-ээр хожсон юм.