"Дэрэн" баг хүснэгтийн дэд байрт...


06 March 2024

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг Үндэсний Дээд лиг энэ жил шинэ өнгө төрхтэй, Монголын Премьер лиг нэртэйгээр хаврын улирлаа эхлүүлээд байна. Тус тэмцээний 2023-24 оны улирлын эхний 10 тоглолтын дараах бадлаар "Дэрэн" баг 21 оноотой хүснэгтийн дэд байрт жагсаж байна.
Манай багийн хувьд тэмцээний 10 дахь тоглолтоо "Төв Азарганууд" багтай хийж 3:2 харьцаатай хожигдсон бөгөөд энэ нь тус улирлын эхний хожигдол боллоо. Шинэ легионер тамирчид маань багийн төлөөх эхний тоглолтдоо оролцлоо. Мөн залуучуудын багаас хэд хэдэн тоглогч үндсэн багийн бүрэлдэхүүнд дэвшин ороод байгаа билээ. Тиймээс дараа дараагийн тоглолтууддаа илүү сайжирч, ахисан тоглолтыг үзүүлнэ гэж итгэж байна.

Дараагийн буюу 11-р тойрогт манай баг хүснэгтийн 4-р байрт эрэмбэтэй байгаа хүчтэй өрсөлдөгч "Хоромхон" багтай тоглоно.