Футзалын U16 насны лигт "Дэрэн" баг тэргүүлж байна


09 March 2024

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй футзалын 16 хүртэлх насны хөвгүүдийн лигийн тэмцээнд УАШТ-ээс шалгаран эрхээ авсан шилдэг 8 баг оролцож байна. Багууд одоогоор тус бүр 5 тоглолт хийгээд байгаа бөгөөд “Дэрэн” клубийн баг 5 хожил, 15 оноо авсан 100% амжилттай тэргүүлж явна. Хүснэгтийн 2-р байрт "BCH Lions" баг 13 оноотой, 3-р байрт "DMU" баг 10 оноотойгоор эхний байруудыг эзэлж байна.  

 

Манай клубийн эхний 5 тоглолтын дүн: 

  1. Дэрэн 5:0 Халиун Од
  2. Дэрэн 4:2 ДМЮ 
  3. Дэрэн 9:3 Хоромхон 
  4. Дэрэн 7:2 Хан Жигүүртэн
  5. Дэрэн 12:2 Шонхор

Багийн тоглогчдоос С.Одхүү 9 гоол оруулсан амжилттайгаар тэмцээний мэргэн буучдын жагсаалтын 3-р байрт, Б.Саруултөгс 6 гоол оруулж 7-р байрт бичигдэж байна. Баг нийтдээ 28 гоол оруулж, 9 гоол алдсан бөгөөд бөмбөгний зөрүү +28 гэсэн үзүүлэлтээр багуудыг тэргүүлж байгаа юм. 

 

Тус тэмцээн нийт 2 тойргийн турш үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл багууд тус бүр 14 тоглолт хийж медалийн эзэд тодорно. 

 

Багуудын амжилтын хүснэгтийг доорх холбоосоор орж харна уу. 

  

 

u16 standings round-5.png