14 хүртэлх насны баг 4 дараалан хожлоо


09 March 2024

Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын 14 хүртэлх насны хөвгүүдийн лигийн тэмцээнд шалгарсан 8 баг өрсөлдөж байгаа билээ. “Дэрэн” клубийн хөвгүүд одоогоор тэмцээний эхний 4 тоглолтдоо дараалан хожиж, 12 оноотойгоор лигийн хүснэгтийг хошуучилж явна. Тэгвэл “Хараацай”, “ДМЮ” багууд адил 3 хожил, 9 оноотой удаалж байна. Өөрөөр хэлбэл тус тэмцээнд одоогоор хожигдолгүй нэг баг үлдээд байгаа нь “Дэрэн” клубийн баг болоод байна. 

 

Эхний 4 тоглолтын дүн: 

  1. Дэрэн 6:4 Хоромхон
  2. Дэрэн 6:4 ОУЦ-Хараацай 
  3. Дэрэн 6:1 Фалконс
  4. Дэрэн 9:4 Эрхэс

Хөвгүүдийн баг одоогоор 27 гоол оруулж 13 гоол алджээ. Мөн нэг тоглолтод багадаа 6 гоол оруулсан үзүүлэлттэй байна. 

   

Багийн тоглогчдоос одоогийн байдлаар С.Ханбилэг, З.Эрхэмбаяр 5 гоол, Б.Өгөөдэй, Б.Гарьд нар 3 гоол, Г.Энэрэл, А.Мөнхтөгөлдөр, М.Од нар 2 гоол оруулаад байгаа юм. Тус тэмцээн нийт 2 тойрог үргэлжилж, баг тус бүр 14 тоглолт хийснээр өндөрлөх хуваарьтай байна. 

 

Багуудын эхний 4 тоглолтын дараах хүснэгтийн байдлыг доорх холбоосоор орж харах боломжтой. 

 

u14 standings round-4.png