"Дэрэн", "Хоромхон" багуудын "Дээд лиг"-ийн 15 дахь учраа...


10 March 2024

Дэрэн” баг Монголын "Премьер лиг"-ийн тэмцээний 2023/24 оны улирлын 11 дэх тоглолтоо өнөөдөр “Хоромхон” багтай хийнэ. Эхний 10 тоглолтын дараах байдлаар “Дэрэн” 21 оноотой хүснэгтийн 2-р байрт, “Хоромхон” баг 18 оноотой 4-р байрт эрэмбэлэгдэж байна. Оноо ойролцоо байгаа учраас багуудын хувьд маш чухал тоглолт юм. 

 

Багуудын хувьд "Дээд лиг"-т 2015 онд анх учраа тааран тоглсоноос хойш нийт 14 тоглолт хийжээ. Эдгээр тоглолтуудад “Дэрэн” баг 9 хожиж, 2 тэнцэж, 3 хожигдсон байна. Онцлох нэг үзүүлэлт байгаа нь “Дэрэн” баг тэдний эсрэг сүүлийн 11 тоглолт хожигдоогүй үзүүлэлттэй. Сүүлийн 5 тоглолтын хувьд гэвэл 3 хожиж, 2 тэнцжээ. Энэ улирлын эхний тойрогт учраа таарахад “Дэрэн” 2-0 харьцаатай хожиж байлаа. Багуудын тоглолт хэзээд ямар ч үед тэнцүүхэн өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог бөгөөд “Дээд лиг”-ийн хүрээнд хийсэн өмнөх 14 тоглолтын 13-д нь гоол орж, мөн 6 тоглолтод харилцан гоол оруулж байсан юм.  

 

Багуудын сүүлийн 5 тоглолтын дүн: 

  • Дэрэн 3:2 Хоромхон
  • Дэрэн 1:1 Хоромхон
  • Дэрэн 0:0 Хоромхон
  • Дэрэн 2:1 Хоромхон
  • Дэрэн 2:0 Хоромхон

“Хоромхон” багууд хувьд өнгөрсөн өвлийн солилцооны цонхоор Д.Төрбат, О.Оюунбаатар зэрэг олон чадварлаг тоглогчдыг багтаа нэгтгэж 2-р тойргийг эрч хүчтэй эхлүүлээд байна. Тухайлбал энэ тойргийн эхний тоглотод “Баварианс” багийг 7-1 харьцаатай хожсон. 

 

“Дэрэн” багийн хувьд өнгөрсөн улирлын сүүлийн 4, энэ улирлын эхний 9 гээд лигийн сүүлийн 13 тоглолтдоо хожигдоогүй сайн үзүүлэлттэй байсан ч өмнөх тойрогт “Төв Азарганууд” багт 3:2 харьцаатай ялагдсан. Тодруулбал лигийн тэмцээний сүүлийн 14 тоглотод 10 хожиж, 3 тэнцэж, 1 хожигдсон сайн үзүүлэлттэй байгаа юм. 

 

Багууд одоогоор аль аль нь 6 хожилтой байна. Тиймээс улирлын 7 дахь хожлоо авахын төлөөх сонирхолтой тоглолт өнөөдөр буюу 2024.3.10-ны 16:15 цагт эхэлнэ.