14 хүртэлх насны баг футзалын лигт тэргүүлж байна


13 March 2024

Футзалын 14 хүртэлх насны хөвгүүдийн лигийн аварга шалгаруулах 2024 оны тэмцээн үргэлжилж байна. “Дэрэн” клубийн хөвгүүдийн баг тус тэмцээнд 5 тоглолт хийж, 5 дараалан хожсон амжилттайгаар лигийн хүснэгтийг манлайлж явна. 

 

Эхний тоглолтууддаа оноогоо 100% буюу боломжит 15 оноог бүтэн авч чадсан тэд гоолын үзүүлэлтээр мөн тэргүүлж байна. Тодруулбал 37 гоол оруулсан нь багуудын тэргүүлэх үзүүлэлт болж байгаа бөгөөд нэг тоглолтод 7.4 гоол оруулсан гэсэн сайн үзүүлэлт юм. Түүнчлэн бөмбөгний зөрүү +18 байгаа нь мөн тэргүүлэх үзүүлэлт боллоо. Харин алдсан гоолын үзүүлэлтээр 3-р байрт орж байна. Баг нэг тоглолтод 3.6 гоол алдсан гэсэн дундаж үзүүлэлттэй байгаа юм. 

 

Эхний 5 тоглолтын дүн: 

  1. Дэрэн 6:4 Хоромхон
  2. Дэрэн 6:4 ОУЦ-Хараацай 
  3. Дэрэн 6:1 Фалконс
  4. Дэрэн 9:4 Эрхэс
  5. Дэрэн 10:5 ДМЮ

 

Эндээс ажиглахад манай багийн тоглогчдын оруулж буй гоолын тоо буураагүй гэсэн бас нэг сайн үзүүлэлт байна. Эхний 3 тоглолт дараалан 6 гоол хийсэн бол дараагийн тоглолтууддаа 9 болон 10 гоол хийжээ. 

   

Багийн тоглогчдоос сүүлд “ДМЮ” багийн эсрэг 5 гоол оруулсан З.Эрхэмбаяр нийт 10 гоолтой болж мэргэн буучдын жагсаалтын 2-р байрт дэвшээд байна. Мөн С.Ханбилэг 6 гоол, А.Мөнхтөгөлдөр, Г.Энэрэл нар 5 гоол, Б.Өгөөдэй 4 гоол, Б.Гарьд 3 гоол оруулаад байна. 

 

Тус тэмцээн нийт 2 тойрог үргэлжилж, баг тус бүр 14 тоглолт хийснээр медалийн эзэд тодорно. Багуудын эхний 5 тоглолтын дараах хүснэгтийн байдлыг доорх холбоосоор орж харах боломжтой. 


u14 standings round-5.png