“Эрчим”-ийн эсрэг сүүлийн 10 тоглолтод 7 хожиж, 2 тэнцээд байна


16 March 2024

“Дэрэн” баг Монголын хөлбөмбөгийн “Премьер лиг”-ийн тэмцээний 2023/24 оны улирлын 12 дахь тоглолтоо хэзээд лигийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байдаг “Эрчим” багийн эсрэг хийх гэж байна. 

 

Энэ жилийн лигийн эхний 11 тоглолтын дараах байдлаар “Дэрэн” 22 оноотой 2-р байрт, “Хаан Хүнс Эрчим” 17 оноотой 5-р байрт явна. Сүүлийн тоглолтуудын формын хувьд хаврын тойрог эхлээд “Дэрэн” 1 тэнцэж, 1 хожигдсон бол “Эрчим” 1 хожиж, 1 хожигдсон үзүүлэлттэй байна. 

 

Багуудын “Дээд лиг”-ийн хүрээн дэх 21 дэх учраа энэ тойрогт болох юм. Өмнөх 20 тоглолтод “Эрчим” 9 хожиж, “Дэрэн” 8 хожсон бол үлдсэн 3 тоглолтод тэнцэж байв. “Эрчим” 2015-18 оны улирлуудад "Дэрэн" багийн эсрэг нийт 8 тоглоход 7 хожиж байсан бол сүүлийн 10 тоглолтод нэг л хожжээ. Тодруулбал “Дэрэн” клуб “Эрчим”-ийн эсрэг лигийн тоглолтуудад 2020 оноос хойш 7 хожиж, 2 тэнцэж, 1 хожигдсон юм.

 

Багуудын сүүлийн 10 тоглолтын дүн: 

 

2020

  • Эрчим 0:1 Дэрэн
  • Эрчим 1:2 Дэрэн

2021

  • Эрчим 1:2 Дэрэн
  • Эрчим 0:1 Дэрэн

2022

  • Эрчим 1:1 Дэрэн
  • Эрчим 4:1 Дэрэн

2022/23

  • Эрчим 2:3 Дэрэн
  • Эрчим 0:5 Дэрэн
  • Эрчим 0:5 Дэрэн

2023/24

  • Эрчим 0:0 Дэрэн

 

“Дэрэн”, “Эрчим” багууд “Дээд лиг”-т хоорондын анхны тоглолтоо 2015 онд хийснээс хойш бүх тоглолтод гоол орж байсан. Харин энэ улирлын эхний тоглолтод багууд гоолгүй тэнцсэн нь анхны тохиолдол болсон юм. Энэ улирал “Эрчим” баг 5 удаа тэнсэн нь багуудаас хамгийн олон нь болж байгаа бол “Дэрэн” баг 4 удаа тэнцсэн үзүүлэлтэй 2-р байрт явна. Тиймээс багуудын хувьд хэн хэнд нь зөвхөн 3 оноо л чухал. 

 

Өнгөрсөн лигийн мөнгөн медальт “Дэрэн” баг хэдийгээр хүснэгтийн 2-р байрт жагсаж байна. Гэвч ард нь “Төв Азарганууд” 20 оноотой, “Хоромхон” 19 оноотой шил даран хөөж орж ирээд байгаа билээ. Тиймээс хүснэгтийн байраа хадгалахын тулд оноо алдах эрхгүй чухал тоглолтууд хүлээж байгаа юм. 

 

“Дэрэн” багаас “Эрчим”-ийн эсрэг сүүлийн 3 тоглолтод Б.Өсөх-Ирээдүй, М.Мөнххүслэн нар тус бүр 2 гоол оруулсан сайн үзүүлэлттэй байна. Тоглолт энэ 3-р сарын 17-ны ням гарагт 19:15 цагаас эхэлнэ.