“Дэрэн”, “Фалконс” багуудын лигийн 21 дэх учраа…


04 April 2024

Монголын хөлбөмбөгийн дээд ангилал “Премьер лиг”-ийн тэмцээний 14-р тойрогт “Дэрэн” баг “Булган СП Фалконс” клубтэй тоглох гэж байна. Багуудын хувьд одоогоор хүснэгтийн нэг болон хоёрдугаар байрт бичигдэж байгаа тул энэ тойргийн оргил тоглолт байх болно. 

 

Өрсөлдөгч “Булган СП Фалконс” багийн хувьд энэ жилийн “Дээд лиг”-ийн тэмцээнд одоогоор 13 тоглолт хийж 12 хожиж, 1 тэнцсэн сайн амжилттай байна. Энэ улирал хожигдолгүй байгаа “Фалконс” баг нэг л тоглолтод оноо алдсан нь эхний тойрогт “Дэрэн” багтай тэнцсэн билээ. Түүнээс хойш “Фалконс” 8 тоглолт дараалан хожоод байгааг зогсоох эсэхийг шийдэх чухал тоглолт энэ тойрогт болно. 

 

“Дээд лиг”-т 2015 оноос хойш тасралтгүй өрсөлдөж байгаа багуудын хувьд өмнө нь лигийн хүрээнд 20 удаа учраа таарч байв. Ингэхэд “Фалконс” 7 хожиж, “Дэрэн” 6 хожиж, 7 тоглолтод тэнцжээ. Мөн өмнөх 19 тоглолтод бүгдэд нь гоол орж байсан бөгөөд өмнөх тойрогт багууд гоолгүй тэнцсэн нь анхны хуурай тэнцсэн тохиолдол болсон юм. Өмнөх 20 тоглолтод нийт 60 гоол орсон нь дунджаар нэг тоглолтод 3.0 гоол ордог гэсэн үзүүлэлт юм. 

 

Багуудын сүүлийн 5 тоглолтын дүн: 

 

2022

  • Дэрэн 3-0 Фалконс 

2022/23 

  • Дэрэн 3-2 Фалконс 
  • Дэрэн 3-3 Фалконс 
  • Дэрэн 0-2 Фалконс 

2023/24 

  • Дэрэн 0-0 Фалконс  


“Дэрэн” багийн хувьд хүснэгтийг тэргүүлэгчдийн эсрэг сүүлийн 5 тоглолтод 1 удаа хожигдсон бөгөөд 8 оноо авч чаджээ. Одоогоор “Фалконс” 37 оноотой байгаа бол “Дэрэн” 26 оноотой удаалж байна. Улиралд нийт 27 тоглолт хийх багуудын аялал талдаа орж байна. Улирлын 2-р хагаст лигийг ямар амжилттай дуусгахыг шийдэх чухал тоглолтууд болох учир өрсөлдөөн тойрог ирэх тусам ширүүссээр байгаа юм. Тоглолт 4-р сарын 05-ны баасан гарагт 19:15 цагаас болно.