Хөвгүүдийн баг U14 лигийг хожигдолгүй тэргүүлж байна


07 April 2024

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй футзалын 14 хүртэлх лигийн тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд 14 хүртэлх насны УАШТ-ээс шалгарсан шилдэг 8 баг өрсөлдөж буй юм. Багуудыг одоогоор тус бүр 9 тоглолт хийснээс “Дэрэн” баг 8 хожиж, 1 тэнцсэн амжилтаар хүснэгтийн тэргүүн байрт бичигдэж байна.

 

Тодруулбал боломжит 27 онооноос 25 оноо авсан амжилттай тэмцээнийг хожигдолгүй үргэлжлүүлж байгаа юм. Түүнчлэн 9 тоглолтод 62 гоол оруулсан нь бүх багийг тэргүүлэх үзүүлэлт болж байгаа бол 27 гоол алдсан нь 2-р байрт эрэмбэлэгдэж байна. Энэ нь нэг тоглолтод 6.8 гоол оруулж байгаа гэсэн дундаж үзүүлэлт юм. Мөн хожсон бүх тоглолтдоо 6 болон түүнээс олон гоол оруулжээ. 

 

Эхний 9 тоглолтын дүн: 

  1. Дэрэн 6:4 Хоромхон
  2. Дэрэн 6:4 ОУЦ-Хараацай 
  3. Дэрэн 6:1 Фалконс
  4. Дэрэн 9:4 Эрхэс
  5. Дэрэн 10:5 ДМЮ
  6. Дэрэн 4:4 Ховд Вестерн
  7. Дэрэн 9:2 Хоромхон
  8. Дэрэн 6:3 Хараацай
  9. Дэрэн 6:0 Фалконс

 

Багийн тамирчдаас З.Эрхэмбаяр 15 гоол, С.Ханбилэг 10 гоол, Г.Энэрэл, А.Мөнхтөгөлдөр нар 8 гоол, Б.Гарьд 6 гоол, Б.Өгөөдэй 5 гоол оруулсан амжилттай байна. Футзалын 14 хүртэлх насны лигийн тэмцээн нийт 2 тойрог үргэлжилж, баг тус бүр 14 тоглолт хийснээр медалийн эзэд тодорно. 

 

“Дэрэн” багийн хөвгүүд одоогоор ардаа бичигдэж байгаа багаас 4 оноо илүү байгаа бөгөөд үлдсэн 5 тоглолтоос тэмцээнийг ямар амжилттай дуусгах нь шалтгаална. Хэрвээ хожигдолгүй цувралаа цааш үргэлжлүүлж чадвал аварга болох бүрэн боломжтойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байна. Багуудын эхний 9 тоглолтын дараах хүснэгтийн байдлыг доорх холбоосоор орж харах боломжтой. 

 

 

u14 standings round-9.png