Хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт "Ховд"-ын эсрэг...


25 April 2024

“Дээд лиг”-ийн тэмцээний 2023/24 оны улирлын хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтоо энэ долоо хоногийн баасан гарагт “Ховд” багтай хийнэ. Энэ нь улирлын 18 дахь тоглолт  байх бөгөөд манай баг одоогоор хүснэгтийн 3-р байрт бичигдэж байна. Гэхдээ хүснэгтийн байрлал тун өрсөлдөөнтэй байгаа бөгөөд “Хангарьд”, “Төв Азарганууд” багууд адил 29 оноотой 4 болон 5-р байрт явна. 

 

Тиймээс хүснэгтийн сүүлийн байрт бичигдэж буй “Ховд” багтай хийх тус тоглолтод бүтэн 3 оноогоо алдах эрхгүй. Мөн “Хаан Хүнс Эрчим” ердөө 3 оноо дутуу буюу 26 оноотой 6-р байрт, “Хоромхон” баг 25 оноотой 7-р байрт жагсаж байна. 

 

“Дэрэн” энэ улирлын эхний тойрогт “Ховд” багтай хийсэн тоглолтод 5:2 харьцаатай хожсон. Тус тоглолтод Б.Батмөнх, Б.Ууганбат, Ц.Далайцэрэн, О.Мөнх-Оргил нар гоол оруулж байв. “Ховд” баг өнгөрсөн жилийн лигт маш сайн өрсөлдөгч байсан хэдий ч энэ улирал 17 тоглолтод 5 оноо авсан үзүүлэлттэй 10-р байрт бичигдэж байгаа юм. Тухайлбал тэд өнгөрсөн улирлын 2, 3-р тойрогт “Дэрэн” багийг дараалан хожиж байв. 

 

Багууд өмнө нь “Дээд лиг”-ийн тэмцээний хүрээнд нийт 6 удаа учраа тааран тоглоход “Дэрэн” 4 удаа, “Ховд” 2 удаа хожсон бөгөөд бүх тоглолтод гоол орж байжээ.

 

Багуудын сүүлийн 5 тоглолтын дүн: 

  • Дэрэн 6:2 Ховд 
  • Дэрэн 5:0 Ховд 
  • Дэрэн 6:0 Ховд 
  • Дэрэн 1:2 Ховд 
  • Дэрэн 0:3 Ховд 
  • Дэрэн 5:2 Ховд 

Гоолын үзүүлэлтийн хувьд өмнөх 6 тоглолтод нийт 32 гоол орж байсан нь нэг тоглолтод дунджаар 5 болон түүнээс дээш гоол ордог гэсэн үзүүлэлт юм. Тоглолтын 4-р сарын 26-ны баасан гарагт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэн 19:15 цагаас эхэлнэ.