“Дэрэн”, “Төв Азарганууд” багуудын лигийн 8 дахь учраа…
“Дэрэн” баг Монголын хөлбөмбөгийн Премьер лигийн тэмцээний 2023/24 оны улирлын 3-р тойргийн эхний тоглолтоо хийх гэж байна. Улирлын 19 дэх тоглолтод бидний өрсөлдөгч баг “Төв Азарганууд” байх болно.
“Дэрэн” одоогоор хүснэгтийн 3-р байрт 32 оноотойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байгаа бол “Төв Азарганууд” 3 оноо дутуу буюу 29 оноотой 6-р байрт жагсаж байна. Тиймээс аль аль багийн хувьд тун хариуцлагатай тоглолт. “Дэрэн” хожигдвол оноо тэнцэж байр ухрах аюултай. “Төв Азарганууд” хожвол медалийн өрсөлдөөн рүү шууд орж ирнэ.
Энэ улирлын эхний тойрогт “Дэрэн” 5:3 харьцаатай хожиж байсан бол өмнөх тойрогт “Төв Азарганууд” баг 3:2 харьцаатай хожиж байсан. Багуудын “Дээд лиг” дэх 8 дахь учраа энэ болно. Өмнөх 7 тоглолтод “Дэрэн” 3 удаа, “Төв Азарганууд” 4 удаа хожиж байсан юм. Мөн багуудын тоглолтод гоол оролгүй өндөрлөсөн тохиолдол байдаггүй. Өмнөх 7 тоглолтод нийт 29 гоол орсон нь нэг тоглолтод 4 болон түүнээс дээш гоол ордог гэсэн үзүүлэлт юм.
Багуудын сүүлийн 5 тоглолтын дүн:
Дэрэн 2:1 Төв Азарганууд
Дэрэн 3:1 Төв Азарганууд
Дэрэн 2:3 Төв Азарганууд
Дэрэн 5:3 Төв Азарганууд
Дэрэн 2:3 Төв Азарганууд
“Дэрэн” баг улирлын эхний 2 тойрогт буюу 18 тоглолтод нийт 32 оноо цуглуулсан. Энэ нь 2016 оноос хойш буюу лигийн тэмцээн 18 болон түүнээс дээш тоглолт хийдэг болсноос хойшхи үзүүлэлтүүтдэй харьцуулбал 5-р байрт орох үзүүлэлт болж байна.
2016 - 25 оноо
2017 - 29 оноо
2018 - 31 оноо
2019 - 35 оноо
2020 - 33 оноо
2021 - 35 оноо
2022 - 32 оноо
2022/23 - 39 оноо
2023/24 - 32 оноо
Улирлын 19-р тойргийн хүрээнд “Төв Азарганууд” багтай хийх тоглолт 5-р сарын 05-ны 19:15 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.